Шууд Chart

Авлигын гэмт хэрэгтнүүд хөнгөн ял авч байна

2014-02-11 10:15:22

Индонезийн авлигатай тэмцэх ашгийн бус байгууллага болох “Indonesia Corruption Watch”-аас гаргасан судалгаагаар өнгөрсөн  онд авлигын гэмт хэрэгтнүүдэд ногдуулсан ялын хэмжээ хэтэрхий бага байгаа нь тогтоогдсон байна.

Судалгаагаар авлигын гэмт хэрэгт ногдуулсан хорих ялын дундаж хэмжээ 35 сар байсан бөгөөд судалгааны байгууллагын зүгээс авлига авагчдын хөнгөн төрлийн ялын хугацааг 0-4 жил, 4-10 жил буюу хүндэвтэр, 10-аас дээш жил байх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд ял шийтгүүлсэн 184 авлигын хэрэгт 279 хүн яллагдсаны 232 хүн буюу 78.64 хувь нь хөнгөн ял, 40 хүн буюу 13 хувь нь хүндэвтэр, зөвхөн долоон хүн 10-аас дээш жилийн ял авсан байна.
 
Уг судалгаанд дурдсанаар эдгээр 184 хэргийн улмаас 3.46 их наяд индонез руппи (28.3 сая ам. доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан бол нийт хээл хахуулийн хэмжээ 13.18 тэрбум индонез руппитэй тэнцэж байгаа юм.
 
Харин эдгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос торгууль ногдуулах байдлаар 36.95, хөрөнгө хураах байдлаар 515.5 тэрбум руппитэй тэнцэх хэмжээний хохирлыг нөхөн төлүүлжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Авлигын гэмт хэрэгтнүүд хөнгөн ял авч байна  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй