Шууд Chart

Жулиан Ассанжийг баривчилжээ

2019-04-12 11:01:39

Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байсан “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өчигдөр Лондон хотын цагдаагийн газар баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Жулиан Ассанж нь АНУ, Их Британийн мөрдлөг шалгалтаас зугтаж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд сүүлийн долоон жил орчим хугацаанд амьдарч байсан юм.

Гэвч сүүлийн үед Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас тун удахгүй албадан гаргах тухай мэдээлэл цацагдаж байсан нь өчигдөр хэрэгжиж, тэрбээр ийнхүү Британийн хууль сахиулагчдад баривчлагдсан байна.

Түүнийг ийнхүү Эквадорын Элчин сайдын яамнаас "ад үзэх" болсон шалтгаан нь Жулиан Ассанж болон Эквадор улсын засаг захиргааны харилцаа 2017 оноос буюу Ленин Морено Ерөнхийлөгч болсноор таагүй болж эхэлсэнтэй холбоотой. Учир нь “Викиликс” сайтад нийтлэгдэж асан “INA Papers оффшорын дуулиан” нь Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено нартай холбоотой авлигын хэргийн баримтуудыг нийтэд дэлгэсэн юм.

Үүнээс үүдэн Эквадорын Төрийн тэргүүн Ленин Морено Жулиан Ассанжийг орогнолын нөхцөлийг олон удаа зөрчсөн гэж хэвлэлүүдээр мэдээлэх болсон. Тухайлбал, улс төрийн мэдэгдэл хийж, Эквадорын зүгээс тайлбар хийхээс өөр аргагүй байдалд оруулсан, хакерын үйл ажиллагаа явуулсан гэсэн байна. Тиймээс Их Британи улстай "дэггүй зочныхоо" ирээдүйн асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Ленин Морено тэмдэглэжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Элчин сайдын яамнаас Жулиан Ассанжид зөвхөн Элчингийн WiFi хэрэглэх, хоол, эмчилгээний мөнгөө өөрөө даах, түүнчлэн муураа сайтар арчлах зэрэг хатуу дэг тогтоогоод байсан юм.


Жулиан Ассанжийг баривчилжээ  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй