Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Хүчтэй салхи, шороон шуурга:19-ний өдөр Дорноговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хүчтэй салхи: Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Цасан шуурга: Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Шороон шуурга: Сүхбаатарын өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, 10-20 градусаар эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, зам, даваа гүвээ цасан болон шороонд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2026 оны 04-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан , Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 хэмээс эрс хүйтэрч 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 хэмээс эрс хүйтэрч 0 хэм орчим байна.
ЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 хэмээс эрс хүйтэрч -1-3 хэм хүйтэн байна.
2026 оны 04-р сарын 20-ноос 2026 оны 04-р сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 201 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.