Шууд Chart

“Диваажин энд байна” модерн балет тавигдана

2014-02-11 13:05:49

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлох уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол ээлжит уран бүтээл нь “Диваажин энд байна” неоклассик модерн балет ажээ. Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тус балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, театрын балетын гоцлооч СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа аж. Сонирхуулахад, “Диваажин энд байна” балет энэ сарын 14-16-ны өдрүүд буюу Гэгээн хайрын баярын өдрөөр тоглогдох юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Диваажин энд байна” модерн балет тавигдана   
Үзсэн: 2224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй