Эрхэм гишүүн Д.Арвин нөмгөн дээл байнга өмсдөг нь их учиртай аж. Тэрбээр эрт дээр үеэс Монгол бүсгүйчүүдийн гоёж ирсэн бүсгүй дээлийг сэргээхийг хүсчээ. Жил бүрийн наадам, цагаан сараар шинэ дээл хийлгэдэг түүний энэ шинэ “моод”-ыг дуурайх хүн байдаггүй нь монголчууд дээлийг нөмгөн өмсөхийг цээрлэдэгтэй холбоотой бололтой.
Арабаас алтан өсгийтэй гутал авчирч олныг алмайруулж байсан улс төрч хатагтайн янз бүрийн загвартай дээлээр гангардаг нь түүхч мэргэжилтэй нь холбоотой. "Би түүхч хүн. Монгол эмэгтэйчүуд бүсгүй дээл өмсдөг байсныг сайн мэднэ" гэж шинэ “моод”-аа зөвтгөдөг.
Уг “моод”-ын ул үндсийг хөөн үзвээс Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Бухын толгой хэмээх газраас олдсон булшнаас XIII зууны язгууртны хэрэглэл дундаас зөв дарсан мөөрөлжин (ташуу) энгэртэй, энгэр, хормойдоо угалз шагласан, ханцуй урд тал руугаа нарийссан хийцтэй эртний монгол эмэгтэйн өмсдөг байсан гэмээр дээл олдсон нь ийнхүү улс төрч эмэгтэйг нөмгөн дээлээр гангарахад хүргэсэн түүхтэй гэнэ.
Гэвч Д.Арвин гишүүний гоёлын дээл моод болохгүй нь илт болсон бөгөөд сүүлийн үед монголчууд хүннү захтай дээлээр гангарч, бүсээ живхийтэл ороон монгол гоёлоороо гайхуулах болсон билээ.
Д.Арвин гишүүн нөмгөн дээл өмсдөг нь цаанаа нарийн учиртай | ||
Үзсэн: 2717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.