
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2019 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр ,Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.