Шууд Chart

Японд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

2014-02-11 14:37:01

Япон Улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй монгол иргэдэд зориулсан шалгалт авах гэж байна. Энэхүү шалгалт нь Япон Улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм байна.
Япон Улсын зарим их, дээд сургууль уг шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог гэнэ. 

 
Уг шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг холбогдох байгууллагууд анхаарууллаа.
 
Шалгалт ирэх зургадугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байранд болох гэнэ. Дээрх шалгалтад хамрагдагсдын өргөдлийг ирэх сарын 7-ныг дуустал Монгол-Японы төв дээр авах юм байна.
 
Уг шалгалтыг Япон Улсын Оюутныг дэмжих Байгууллага (JASSO), "Монголын Япон Xэлний багш нарын холбоо"-ноос зохион байгуулж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Японд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ  
Үзсэн: 1851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй