
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- Салхи 16, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна -
Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 16-нд зарим газраар, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 19, 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 16, 17, 21-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, цас орно. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 17, 19-22-нд сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17, 20-22-нд сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 17-нд зарим газраар, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.