Шууд Chart

Туйлын туяа нарнаас ирэх соронзон шуурганаас дэлхийг хамгаалдаг

2019-04-15 14:44:53

Хойд мөсөн туйлтай ойр оршдог Швед, Норвеги улсуудын хойд хэсгээр ногоон өнгийн туйлын туяа үзэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ туйлын туяа нь  2003 оноос хойш үзэгдэж байгаагүй их хэмжээтэй цацраг ялгаруулж байгаа туяанд тооцогдож байна. Мөн Туйлын туяа нь нарны соронзон шуурганаас хамаарч бий болдог байна.

Хэдийгээр нар дэлхий хоёрын хоорондын зай 150 сая км ч нарнаас үүссэн соронзон орон дэлхий болон бусад гарагуудад их бага хэмжээгээр нөлөөлдөг байна. Туйлын туяа нь дэлхийгээс цацарч, замдаа нарнаас ирэх соронзон шуургыг саармагжуулж манай гаригийг соронзон орны нөлөөнөөс хамгаалж байдаг сайн талтай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл нь нар дэлхий хоёрын зохилдлогоо юм байна.

Соронзон орны өөрчлөлт нь Хойд туйлын ойролцоо нисч байгаа агаарын хөлгийн цахилгаан холбоо, соронзон гүйдэл, харилцаа холбоонд нөлөөлж, цаашлаад онгоцны цахилгаан болон хөдөлгүүрийг унтраах аюултай байдаг байна. Мөн нарнаас ирэх соронзон шуурга нь дэлхийн таталцлын хүчинд нөлөөлөх болон GPS  буюу байршил тодорхойлогч төхөөрөмжид доголдол учруулж, улмаар агаарын хөлөг байршлаа алдаж, төөрч будилах явдал гардаг байна. Харин  Хойд туйлаас алсад оршдог улсуудын ард иргэдийн хувьд  байршил тодорхойлогч нь төөрч будлина гэсэн асуудал байдаггүй тул санаа зовох хэрэггүй.

Соронзон шуурга гар утас болон өндөр хүчдэл, цахилгаан дамжуулагчуудад муугаар нөлөөлж болох талтай. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар нарны шуурга одоохондоо тэгтлээ хүний амьдралд муугаар нөлөөлөх төвшинд очоогүй байгаа тул гоёмсог солонгорсон өнгө гаргадаг байгалийн үзэгдлийн шимтэн үзэх хэрэгтэйг сануулж байна.


Туйлын туяа нарнаас ирэх соронзон шуурганаас дэлхийг хамгаалдаг  
Үзсэн: 4930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-16 10:56
Sedvee sain sudalj baij yumaa bichij baimaarii
Зочин [127.0.0.xxx] 2019-04-16 04:07
Medehgui yumaa orchuulna gej yuu baihav dee
Зочин [127.0.0.xxx] 2019-04-15 20:10
Аргагуй "агуу" мэргэжилтэн орчуулж бичиж дээ. Хаанаас олж орчуулсан болсон юм болдоо. Ядаж эхээ тавьсан бол ....

Бидэнтэй нэгдээрэй