Шууд Chart

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ

2014-02-11 14:51:33

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 39 сая ам.доллар, 42 сая юань тус тус худалдаж, валютын захад ам.доллар, юань нийлүүллээ. Мөн өдөр банкуудаас своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлж, валютын захад 36.5 сая ам.доллар нийлүүлсэн байна. Түүнчлэн банкууд 20 сая юанийн своп хэлцлийн хугацаа сунгах санал ирүүлснийг Монголбанк биелүүлжээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ   
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй