Шууд Chart

Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна

2019-04-17 07:04:13

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 хэм, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 6-8 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 20-нд зүүн аймгуудын хойд, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 21-нд зарим газраар секундэд 14-16 метр, 19, 20-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтnйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 19, 20-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 


Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй