![](/uploads/201402/news/thumb/4eaa9b94dc8573962d9d5c77193083ff_x3.jpg)
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхээр Булган аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар Д.Элбэгзаяаг эвлэрүүлэн зуучлагчаар томилж албан ажлаа баталгаажуулах тэмдгийг нь албан ёсоор гардууллаа.
Шүүхийн тухай багц хуульд заасны дагуу шинээр бий болгосон энэ албаны анхдагчаар томилогдсон Д.Элбэгзаяа нь сум дундын шүүхэд ажиллаж байсан бөгөөд энэ чиглэлээр хэд хэдэн удаа сургалтад оролцож хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах мэдлэг, чадвартай нэгэн юм.
Иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан нэлээд гардаг тул эрх зүйн тэдгээр маргааныг шүүхийн бус аргаар талууд харилцан ярилцаж сэтгэл ханахуйц шийдэлд хүргэхийн тулд туслахад үйл ажиллагаагаа чиглүүлэх аж.
Булган аймагт эвлэрүүлэн зуучлагч үйлчилж эхэллээ | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.