Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Тэмцээнд 36 байгууллагын 359 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй найм, нийт 16 жинд шинэ дүрмээр өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх зургадугаар сард Монголд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Эрчүүдийн хувьд жиндээ аваргалсан тохиолдолд гуравдугаар сарын 7-9 ний хооронд ОХУ-ын Якутскт болох олон улсын тэмцээнд оролцох боломжтой болно.
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ энэ сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ энэ сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.