![](/uploads/201402/news/thumb/decd831edc0658ff95ed3ee803ae11de_x3.jpg)
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргажээ.
Шийдвэрийг МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг заалтуудыг үндэслэн гаргасан аж.
Тэрээр энэ жилийн сар шинийн барилдаанааар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзсэн байна. Ингэснээр Ц.Содномдорж заал, танхимын барилдаанд дөрвөн сарын турш барилдах эрхгүй болж байгаа юм.
Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа | ||
Үзсэн: 5667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.