"Монголын Оюун ухааны академи"-аас ирэх сард “Ой тогтоолтын улсын аварга-2014” оюуны спортын тэмцээн зохион байгуулна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг тэмцээн дунд болон насанд хүрэгчид гэсэн хоёр насны ангилалтайгаар аваргуудаа тодруулах юм.
Эхний шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 1-ний бямба гарагт "Этүгэн" дээд сургуулийн байранд явагдана. Эхний шатанд шалгарсан 50 тамирчин ирэх гуравдугаар сарын 22-нд "Монгол-Япон"-ы төвийн нэг давхрын зааланд явагдах эцсийн шалгаруулалтад оролцох эрхээ авах юм.
Тэмцээний бүртгэл энэ сарын 10-21-ний өдрүүдэд "Монголын оюун ухааны академи"-ийн байранд явагдана.
2014 оны ой тогтоолтын УАШТ-ийн төрлүүд:
2014 оны ой тогтоолтын УАШТ-ийн төрлүүд:
1. Хоёртын тоолол /5 минут/
2. Тооны марафон /15 минут/
3. Тооны марафон /5 минут/
4. Хөзөр /10 минут/
5. Багананд өгөгдсөн үгс /5 минут/
6. Түүхэн үйл явдал /5 минут/
7. Хийсвэр зураг /15 минут/
8. Нэр, зүс царай /5 минут/
9. Хөзөр – хурд /5 минут/
10. Дуут цифр /100 болон 300 секунд/
2. Тооны марафон /15 минут/
3. Тооны марафон /5 минут/
4. Хөзөр /10 минут/
5. Багананд өгөгдсөн үгс /5 минут/
6. Түүхэн үйл явдал /5 минут/
7. Хийсвэр зураг /15 минут/
8. Нэр, зүс царай /5 минут/
9. Хөзөр – хурд /5 минут/
10. Дуут цифр /100 болон 300 секунд/
“Ой тогтоолтын улсын аварга 2014” тэмцээний бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 1634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.