Сүүлийн жилүүдийн эхний саруудад инфляцийн өсөлт ажиглагдах болсон. Тодруулбал, 2012 оны эхний сард 2.9 хувь, 2013 оны нэгдүгээр сард 1.8 хувиар тус тус өсч байсан инфляци энэ жил 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Уг үзүүлэлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг буурсан хэдий ч Монгол банкны зүгээс энэ онд инфляцийг найман хувьд барих зорилтынхоо хэрэгжилтэд анхаарах ёстойг сануулж байгаа хэрэг юм.
Монгол банк бодлогын хүүг тодорхой төвшинд барихын тулд гадаад валютын орж ирэх урсгалыг дэмжих шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн. Ингэснээр төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийн өсөлт болон гадаад валютын урсгалыг хянах боломж бүрдэх юм.
Инфляци 1.7 хувиар өсчээ | ||
Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.