Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2019-04-19 15:40:35

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 04-р сарын 19-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 17 цагт 10 хэм, 20 цагт 4 хэм дулаан байна. 


2019 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цагаас 04 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө сэрүүсч 8-13 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгороор хүйтэрч шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, бусад хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 7-12 метр зарим үед секундэд 14-16 метр. Өдөртөө секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговь, Дорноговийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2019 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 22, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй