Шууд Chart

Испанийн гүнж Кристина санхүүгийн авлигын хэргээр шүүхэд дуудагдлаа

2014-02-12 11:27:17

Испанийн хаан ХуанКарлосийн бага охин Кристинаг санхүүгийн гэмт хэргийн асуудалд холбогдуулан энэ сарын 8-ны өдрөөс  мэдүүлэг авч эхэлжээ.  

Гүнж Кристина нь Испанийн эзэн хааны цусан төрлийн гэр бүлийн гишүүдээс гэмт хэрэгт холбогдон шүүхэд мэдүүлэг өгөх гэж байгаа хамгийн анхны хүн болж байна.
 
Гүнжийн нөхөр, хааны хүргэн Инаки Урдангринийг мөн хэргээр буруутгаж, өнгөрсөн оны шүүхэд дуудаж байсан юм. Гэвч гүнж болон түүний нөхөр өөрсдийн хуульчдын багаараа дамжуулан ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болохоо илэрхийлээд байсан.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Испанийн гүнж Кристина санхүүгийн авлигын хэргээр шүүхэд дуудагдлаа  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй