2009 оноос эхлэн дэлгэрсэн “А” хүрээний H7N9 вирус дэлхийн улс орон бүрт илрээд байна. Он гарсаар энэхүү вирус Хятад, Тайвань, Хонконг улсад гарч 240 гаруй хүнийг өвчлүүлэн, 53 хүний аминд хүрлээ. Харин энэ вирусын эсрэг вакцин гаргаж авснаа БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ "H7N9 вирусын эсрэг вакцин үйлдвэрлэх эдийг амжилттай судлан гаргалаа. Судалгааны ололт амжилтыг баталгаажуулан, халдварын тархалтын байдалд зохицуулан зах зээлд гаргахыг зөвшөөрсөн" гэсэн юм.
H7N9 вирусын эсрэг вакцин гаргажээ | ||
Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.