![](/uploads/201307/news/thumb/bc5e47587f2b028db9a1c636ad8d1cf6_x3.jpg)
МХЕГ-аас Улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд шалгалт хийлээ. Тус шалгалт 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил доголдол, эмнэлгүүдийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал зэрэг асуудлуудын талаар өнөөдөр МХЕГ-аас мэдээлэл хийсэн юм.
Шалгалтаар 59 эмнэлэгт 337 заалт бүхий зөрчил арилгуулах зөвлөмж өгсөн ба тухай улсын байцаагчийн 59 албан шаардлага хүргүүлж, 2 албан тушаалтанд “Эрүүл мэндийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 762.0 мянган төгрөгийн шийтгвэр ногдуулан барагдуулж, бүтээгдэхүүний болон үйл ажиллагааны 74 дүгнэлт гаргасан байна.
Мөн шалгалтанд орсон эмнэлэгүүдээс үйл ажиллагаа явуулах эрх нь дууссан ч иргэдэд үйлчилж байсан 10 орчим шүдний эмнэлэгт хариуцлага тооцон мөн зориулалтын бус байр, багаж тоног төхөөрөмж, эмчилгээний картанд бичих зэрэг доголдлуудад зохих шаардлагуудыг хүргүүлсэн байна.
Хурд агентлаг
Шүдний эмнэлэгүүдэд шалгалт хийлээ | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.