![](/uploads/201402/news/thumb/ab0bf83d033bfb21fa16eb1fea943087_x3.jpg)
Америйн эдийн засгийн өсөлт 2014 онд 3.1 хувьд хүрч, санхүүгийн алдагдал 2008 оноос хойш хамгийн бага хэмжээнд очно. Мөн Америкийн Төрийн департментын Төсвийн газар 2014-2024 оны Америкийн санхүүгийн алдагдал болон эдийн засгийн хэтийн төлөв байдлын тайлан нийтлэгджээ. Тайланд Америкийн эдийн засаг 2007-2009 оны хүнд уналтын үеийг туулаад, 2014 оноос сэргэж эхэлсэн бөгөөд ойрын хэтийн төлөв сайн байна гэж тэмдэглэгджээ.
Түүнчлэн 2014 онд тус улсын эдийн засгийн өсөлт 3.1 хувьд, 2015 болон 2016 онд 3.4 хувьд хүрэх аж. Гэвч 2017 онд 2.7 хувь болж буурч болзошгүй байгаа юм байна. Харин 2013 оны санхүүгийн жилд Америкийн санхүүгийн алдагдал 680 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 166 тэрбум ам.доллар байх болно гэж тайланд урьдчилан төсөөлжээ.
Америкийн эдийн засаг өснө | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.