Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй “Зөв хэвшил, хандлага” аян, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө-2019” төлөвлөгөөний хүрээнд олон ажлыг зохион байгуулж байна.
Тус төвийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн “Түр хамгаалах байр”-нд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирч түр байрлаж байгаа ээж нар, хүүхдүүдийн боловсролд нь хувь нэмэр оруулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэн 130 гаруй ном хандивлав.
2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан Түр хамгаалах байранд 1600 гаруй иргэд төрийн үйлчилгээг хүртээд байгаа юм. Хүчирхийлэлд өртөн сэтгэл санааны болоод бие махбодын байнгын дарамтад байдаг иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид ном хандивлав | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.