Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2019-04-23 15:24:49

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны 20 цагаас 04 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсэг, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө  6-8 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 28-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 27-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй