Шууд Chart

Шинэ радио долгион нээгдлээ

2014-02-12 17:34:58

Бизнес эрхлэгчдэд үнэ цэнэтэй мэдээллийг хүргэж зөвлөгч, чиглүүлэгч байхаар бизнес радио 98.9 үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Бизнес эрхлэгчид үнэ цэнэтэй мэдээллийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч ирээдүйн амжилт нь тодорхойлогдоно. Энэ үүднээс бизнес радио 98.9 хэд хэдэн чухал эдийн засгийн нэвтрүүлгийг тогтмол нэвтрүүлж байхаар болжээ. Тухайлбал, Сэтгүүлч,  Эдийн  засагч Д.Жаргалсайхан "De Facto" нэвтрүүлгээ лхагва гараг бүрийн 18:30 минутад 98.9 долгионоор нэвтрүүлж байх аж. 
Мөн бизнес эрхлэгч болохоор зориг шулуудсан залууст бизнесийн онолын мэдлэг болон туршлага дутах асуудлууд тулгардаг байна.
 
Үүнийг харгалзан үзэж "Radio Consulting" нэвтрүүлгээр мэргэжилтнүүдийн зөвлөмж, онолын мэдлэгийг Монголын бизнесийн орчин дахь бодит жишээн дээр тайлбарлан хүргэж байхаар болжээ.
Бизнес эрхлэгчдэд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах "Гол тоглогч", "Touch Info" зэрэг нэвтрүүлгүүдийг эдийн засагчдын баг олон талын тайлбартайгаар хүргэх юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шинэ радио долгион нээгдлээ   
Үзсэн: 2822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
128.79.245.xxx [128.79.245.xxx] 2014-02-13 07:47
internet ээр өөр улсаас сонсож болохуу

Бидэнтэй нэгдээрэй