Шууд Chart

Паспортын тендертэй холбоотой авлигын хэргийг шалгаж байна

2019-04-25 12:18:00

Киргизстан Улсын Аюулгүй байдлын албаныхан паспорт бэлтгэж өгөх тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон Литвын компанид давуу байдал олгосон гэх үндэслэлээр төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн байна.

Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, цахим технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанийн захирал, улсын бүртгэлийн байгууллагын ахлах түвшний хоёр албан тушаалтныг энэ асуудалд холбогдуулан саатуулан шалгаж байгаа гэнэ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Литвын компанид хэт давуу байдал олгосноор тендерийн материал бүрдүүлэх ажил хялбар явагдсан бөгөөд бусад компаниудын хувьд техникийн шалтгааны улмаас уг тендерээс хасагдсан ажээ.


Паспортын тендертэй холбоотой авлигын хэргийг шалгаж байна  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй