
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багын Гомбын овоонд ирэх тавдугаар сарын 4-нд хаврын бүсийн бага гурван насны хурдан морьдын уралдаан болох гэж байна.
Уг уралдааны зорилго нь малчин түмний дээд эрдэм болсон хурдан морь уяж сойх үйлсэд оюун ухаан, хүч хөрөнгө зориулж байгаа уяачдын арга туршлагыг солилцуулах, тэдний алдар хүндийг дээшлүүлэхэд орших байгаа гэнэ.
Иймд уяачид та бүхэн үүнд хурдан хүлгийнхээ шандасыг сорихыг хүсвэл зохион байгуулах комисст бүртгүүлж, дугаараа авч, бүртгэлийн 10 мянган төгрөгийн хураамжаа тушаасны дараа хүчин төгөлдөр болох юм байна.
Гэхдээ уралдаанч хүүхдүүддээ иж бүрэн хамгаалалтын хувцас өмсгөж, ослын даатгалд заавал хамруулсан байх шаардлагатай хэмээн зохион байгуулагчид хэлсэн юм.
Уралдааны үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан насны ангилалаар уг хуулийн 10-р зүйлийн 10.5,10.6-р заалтын мөрдлөгө болгон журмын хавсралтад зааснаар цэвэр Монгол адууг тогтоосон зайд уралдуулан зохион байгуулах аж.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд бага гурван насны хурдан морины уралдаан болно | ||
Үзсэн: 2012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.