Сочи хотноо болж байгаа өвлийн олимпийн наадамд дэлхийн 88 орны шилдэг тамирчид ялалтын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа билээ. Харин Ром хотод нэгэн өвөрмөц олимпийн наадам болж байна. Тус олимп нь хумсны уран сайхны гоёл чимэглэлийн мастеруудын дунд зохиогддог наадам юм.
Жил бүр болдог энэ олимпт гоо сайхны шилдэг мастерууд оролцдог аж. Энэ жилийн хувьд 235 гоо сайханч, уран бүтээлчид оролцож байна. Наадмын үеэр нэг футийн урттай хумсан дээр жинхэнэ урлагийн бүтээл сийлснийг харах боломжтой. Учир нь хумс гэж хэлэхээргүй уран зураг, урлагийн бүтээл мэт чимэглэлүүдийг орчин үеийн технологийг ашиглан бүтээдэг юм.
Хамгийн анхны нэйлимпис буюу хумсны олимп 2001 онд Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байсан юм байна. Түүнээс хойш энэ олимпийн наадам Испани, Өмнөд Солонгос, Украйнд зохиогджээ.
Ромд хумсны олимп болж байна | ||
Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.