Шууд Chart

Ц.Содномдорж гомдоллов

2014-02-13 09:57:50

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргаад байгаа.

Ц.Содномдоржийг энэ жилийн сар шинийн барилдаанааар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл хийсэн хэмээн үзэж, МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг заалтуудыг үндэслэн гаргасан.
 
Харин олон нийтийн зүгээс түүний зохисгүй үйлдлийг хурцаар шүүмжилж, барилдах эрхийг хассан хугацааг бага байна хэмээж байсан бол эсрэгээрээ Ч.Содномдорж уг хугацааг “хэтэрхий урт” гэж гомдолложээ.
 
Түүний үзэж байгаагаар бол дөрвөн сарын турш барилдах эрхээ хасуулснаар, жилийн гол барилдаан болох үндэсний баяр наадмаар зодоглож, амжилтаа ахиулах боломжгүй болж байгаа юм байх. Ямартай ч шийдвэрийг хүлээн авахаас өөр аргагүйд хүрсэн тэрээр нэг хэсэгтээ заал, танхимын барилдаанд зодоглохгүй нь тодорхой боллоо.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ц.Содномдорж гомдоллов  
Үзсэн: 2061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-05-12 13:47
uim yum baihshdee
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-05-12 13:47
iim zuim baihshde
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-02-19 00:14
Тэр чигтээ зодог тайлсан дээрдээ эр хүн юм бол.
95.27.90.xxx [95.27.90.xxx] 2014-02-16 21:22
baliar hog
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-02-13 12:26
baga bna jileer hasah heregtei
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-02-13 10:55
BAGA BN 1 JIL HASAH BSH YUM
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-02-13 10:19
ТЭГВЭЛ ЯАХ ГЭЖ ӨЧИЖ ЗАВААРАВ

Бидэнтэй нэгдээрэй