![](/uploads/201307/news/thumb/e7f7e4742bbe99740f4025dcf15adde9_x3.jpg)
Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 95,4 км хатуу хучилттай замын ажил эхлээд байна. Энэхүү замын ажлыг тендерт шалгарсан дөрвөн компани гүйцэтгэхээр болсон бөгөөд “Хөгжлийн банк”-тай хийсэн гэрээнийхээ дагуу одоогоор газар шорооны ажлаа эхлүүлээд байна.
Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаан Чойбалсан хотуудыг хооронд нь хатуу хучилттай замаар холбох зорилгоор хуучин 50 км-ийн хатуу хучилттай замтай нь залган 50 км шинэ зам тавьсан байна. Хоорондоо 330 км-ийн зайтай тус суурингуудын холбох дараагийн томоохон ажил нь “Насны зам” ХХК-ийн тавьж буй 143 км хатуу хучилттай зам бөгөөд дуусах шатандаа явж байгаа аж.
Тэгвэл үлдсэн 95,4 км замыг гэрээнд заасан хугацаандаа буюу ирэх 11 сард ашиглалтанд оруулснаар үндсэндээ Өндөрхаан болон Чойбалсан хотууд хатуу хучилттай замаар бүрэн холбогдох юм байна.
Хурд агентлаг
Ирэх оноос өмнө хатуу хучилттай замаар холбогдоно | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.