Шууд Chart

Улсын бүртгэлийн ерөнхий газар 24 цагаар мэдээлэл өгнө

2014-02-13 10:45:52

Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор “Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890” дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан хүргэж эхэлжээ.
 
Тус лавлах ажлын цагаас гадна 17:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл, долоо хоногийн амралтын өдрүүд буюу бямба, ням гарагууд болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллаж улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбогдсон бүх мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх юм байна.

Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршил, цахим хуудас, тус газрын удирдлага, газрын дарга нарын иргэдийг хүлээж авах цагийн хуваарь, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны нэр, утас, хаяг байршлаас гадна газар, хэлтсүүдийн утасны жагсаалт, ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний төрөл, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж  зэргийг лавлах боломжтой.

 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Улсын бүртгэлийн ерөнхий газар 24 цагаар мэдээлэл өгнө  
Үзсэн: 1541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй