Шууд Chart

Toyota-ийн Prius асуудалтай юу?

2014-02-13 10:58:59

Toyota компани 1.9 сая Prius автомашинаа эргүүлэн татахаар болсон байна. Уг гибрид машины хурд нь програмын алдаанаас болж хөдөлгөөн үргэлжлэх үед гэнэт саарч магадгүй учраас Toyota -ийн удирдлагууд ийм шийдвэрт хүрчээ. Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Toyota программын асуудал гарсан 400 гаруй тохиолдлыг илрүүлсэн гэдгээ мэдэгдээд байна. Ялангуяа Япон, Хойд Америкт ийм тохиолдол олон илэрсэн гэнэ. Гэхдээ программын асуудлаас болж ямар нэг осол гараагүй, хүн гэмтээгүй гэж Toyota мэдэгдэлдээ онцолжээ. Анх 1997 онд зах зээлд гаргасан Prius нь өдгөө зах зээл дээр хамгийн эрэлттэй гибрид автомашинуудын нэг билээ. Prius -тэй холбоотой асуудал гарахаас хэдэн долоо хоногийн өмнө Toyota суудлын халаагуурт нь асуудал гарснаас болж АНУ-д зарим машиныхаа борлуулалтыг зогсоох арга хэмжээ аваад байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Toyota-ийн Prius асуудалтай юу?  
Үзсэн: 3950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй