Шууд Chart

Цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2019-04-28 15:57:00

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 04-р сарын 28-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17 цагт: 9 хэм, 20 цагт: 7 хэм  дулаан байна.  


2019 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цагаас 04 дүгээр сарын 29-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Эхийн голын Баян бүрд орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шорoон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шорoон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  2-4 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шорoон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2019 оны 04 дүгээр сарын 30-нөөс 05 дугаар сарын 04-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна  
Үзсэн: 3571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй