Шууд Chart

Эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах асуудлаар зөвлөлдлөө

2014-02-13 11:16:01

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх олон улсын сан (IFAD)-тай хамтран "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлууд: Тогтвортой хөгжлийн зорилтуудад хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах нь" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
 
Арга хэмжээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Орлогч захирал А. Матисен, Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх Хорооны дарга Ж.Вербүрг, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Түншлэлийн асуудал эрхэлсэн захирал Т.Юанга нар оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүд нь ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах болон ажлын байрыг бий болгох замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.
 
Гэхдээ, хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах, орчин нөхцлийг сайжруулах асуудал нь хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад гишүүн орнууд дүгнэлт хийж, тодорхой ахиц дэвшил гаргах ёстойг дурдсан. 
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээр батлуулдаг "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" сэдэвт тогтоолыг танилцуулж, уг тогтоолыг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын хүчин чармайлт чухал болохыг хөндөж байлаа. Оролцогчдын зүгээс Монгол Улс хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр НҮБ-ын хүрээнд идэвхи санаачилга гарган, манлайлан ажиллаж байгаад баяр хүргээд хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад тусгах асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах асуудлаар зөвлөлдлөө   
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bileg Dashzevge [203.91.117.xxx] 2014-02-13 12:30
hodoogiin emegteichuudiin aj baidaliig saijryylah,bolovsrol niigmiin oroltsoog nemegduuleh chigleleer tosol hotolbort yaj hamragdah,hamtarch ajillah talaar hodoo aimag symand ajilladag emegteichuudiin TBB sonirhoj bna holbogdoh hayg hehds68@yahoo.com ytas 88597171

Бидэнтэй нэгдээрэй