
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 06-ыг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- 2, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна -
Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 5-нд зарим газраар, 3, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 4-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 3-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 2, 4-нд зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 2-ноос сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 4-нөөс сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 4-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 3, 4-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 4-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.