2017 онд дэлхийн цахилгаан барааны хог хаягдлын хэмжээ 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо гарчээ.
НҮБ-ын цахилгаан бараа бүтээгдэхүүн хог хаягдлыг бууруулах төслийн тайланд тусгаснаар Хятад улс өнгөрсөн онд хамгийн их цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал хаясан бол АНУ удаах байрт оржээ.
Энэ мэт цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээ ихсэх байдал зөвхөн хөгжингүй орнуудад ч бус хөгжиж буй, шинээр хөгжиж буй орнуудад ч илэрч байгаа юм.
НҮБ-аас цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал нь хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хортой бодисын агууламж их гэдгийг анхааруулсаар байгаа боловч өнөөдөр дэлхийн хэмжээнд цахилгаан бараа бүтээгдэхүүний хаягдлын асуудлаар хийгдсэн дорвитой судалгаа байхгүй байна.
Хятад улс цахилгаан барааны хог хаягдлаар тэргүүлжээ | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.