Шууд Chart

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид уулзана

2014-02-13 13:02:33

“Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ сарын 20,21-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү чуулга уулзалт нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм.

Чуулга нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид уулзана   
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй