Шууд Chart

Румын улсын парламент авлигын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль батална

2019-04-30 13:33:38

Европын хамгийн авлигажсан улс орноор нэрлэгддэг Румын Улсын парламентын гишүүд өндөр түвшний авлигын хэргийг нэг мөр хянан шийдвэрлэхтэй холбоотой зүйл заалтыг эрүүгийн хуульд оруулсан байна.

Европын холбооны зарим улс орон, АНУ-ын Хууль зүйн департамент болон мянга мянган прокурорын зүгээс шүүх засаглалын бие даасан байдалд аюул эрсдэл учруулж байна гэж шүүмжилжээ.

Тухайлбал, зарим гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгах өөрчлөлтийг дэмжлээ. Бусад зүйл заалтын тухайд ажлын байрны хариуцлагатай холбоотой гэмт хэргийн ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байна. 


Румын улсын парламент авлигын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль батална  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй