Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2019-05-01 16:06:48

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 01-ний 20 цагаас 05 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд    5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бага зэрэг сэрүүсч 14-19 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.  Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө сэрүүсч 17-19 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 5, 6-нд зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй