Шууд Chart

Нэгдүгээр эмнэлэг Багануур дүүрэгтэй хамтран ажиллана

2014-02-13 14:54:23

 

Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Багануур дүүрэг нь харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Хоёр байгууллага нь дараах үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.
1. Эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ, сувилахуйн дэвшилтэт технологийг хамтран нэвтрүүлэх
2. Эмнэлгийн яаралтай тусламж, Гемодиализ, Дүрс оношилгоо, Хүчилтөрөгч, Мэс заслын чиглэлээр орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийг хийх
 
3. УНТЭ-ийн салбарыг нээж хамтран ажиллуулах
 
4. Анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний төсөл, урт, богино хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
 
5. Эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэх, тэдний мэдлэг чадвар, хандлагыг дээшлүүлэх
 
6. Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
 
7. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, өвчтөний эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж, тэдний хаан сонголтыг хүндэтгэх
 
8. УНТЭ-ийн өргөтгөл болон эмч ажилчдын ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газрын асуудлыг шийдвэрлэх
 
Энэхүү санамж бичигт заасан заалт тус бүрийн дагуу хоёр талын ажлын хэсгийн оролцоотойгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллах тал дээр харилцан зөвшөөрөв. Уг хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг нь таван  жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд санамж бичгийн хүрээнд хийгдсэн гэрээг жил бүр хоёр талаас хамтран шинэчлэн, гарын үсэг зурж баталгаажуулж байхаар боллоо.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нэгдүгээр эмнэлэг Багануур дүүрэгтэй хамтран ажиллана   
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй