Шууд Chart

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа

2014-02-13 16:37:00

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын удирдамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиудыг мөрдлөг болгон “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Ургамал хамгааллын тухай“ хуулиудын хэрэгжилтийг хангуулах, “Шинэ жилийн баяр”, уламжлалт баяр болох “Цагаан сар”-ын баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас сэргийлэх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтыг явууллаа.

Шалгалтад аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Жаргалант сумын ЗДТГ хамтран оролцож хүнсний бөөний төв, баар, зоогийн газруудад хяналт хийж гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан ажилласан юм.

Хяналт шалгалтын үеэр нийт 530 мянган төгрөгийн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураах акт үйлдэн Жаргалант сумын устгалын комисст шилжүүлжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй