
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, Монгол Улсын начин Чүлтэмийн Мөнхтогтохын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Чүлтэмийн Мөнхтогтох начин ардын хувьсгалын 78 жилийн ой буюу 1999 оны улсын баяр наадамд Увс аймгийн арслан Х.Тэсхүү, улсын заан Д.Лхагвасүрэн, улсын заан Д.Цэнд-Аюуш, дархан аварга Ж.Мөнхбат нарыг өвдөг шороодуулан тав давж “Монгол улсын начин” цол хүртсэн түүхтэй.
Дархан даацтай мэхээрээ “Дүүгүүр” Мөнхтогтох хэмээн нэрлэгдсэн хүчтэн билээ.
Сонирхуулахад уг барилдаан нь 2018-2019 оны улирлын ес дэх аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох гэж байна.
Монгол Улсын начин Ч.Мөнхтогтохын нэрэмжит барилдаан маргааш болно | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.