Шууд Chart

Дуучин Баажий: Бичлэгийг олон нийтэд дэлгэж сүр дуулиан болгомооргүй байна

2014-02-13 16:52:00

Люминохамтлагийндуучин Баажий өнгөрсөн шөнө нойргүй хонотлоо айж, бусдад дарамтлуулсан тухай өөрийн твитэр хуудаснаа жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүний жиргээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариу өгч “Цагдаад гомдол гаргаад өгчих. Хаана өгснөө наашаа бас мэдэгдээрэй. Ийм зүйл дээр хатуу байх ёстой” хэмээн бичжээ.

Тэдний жиргээг уншсан Баажийгийн сонсогч, фэнүүд санаа зовнин дээрх асуудал юу болж байгааг сураглан, цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Бид энэ талаар дуучин Баажийгаас тодруулахад “Энэ бол хувь хүний асуудал. Өнгөрсөн шөнө манай үүдийг хэсэг залуус цохиж, намайг сүрдүүлсэн. Би тэднийг цонхоор харж бичлэг хийж авсан байгаа. Олон нийтэд дэлгэж сүр дуулиан болгомооргүй байна. Энэ талаар цагдаад хандсан. Жаахан үл ойлголцох байдал гарсан юм. Энэ талаар би дэлгэрэнгүй мэдээлэхгүй. Сүрдүүлсэн хүмүүсийн тухайд Цагдаагийн байгууллага анхааралдаа авах байх” гэсэн юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч Б.Төгсжаргалаас дээрх үйл явдлын тухай лавлахад “Өнгөрсөн шөнийн мэдээгээр Цагдаагийн ерөнхий газарт энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. Бүх дүүргийн мэдээ манай дээр ирэх ёстой байдаг юм” гэж хариуллаа.   

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дуучин Баажий: Бичлэгийг олон нийтэд дэлгэж сүр дуулиан болгомооргүй байна   
Үзсэн: 1654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй