Шууд Chart

Н.Хүрэлсүхэд найман жилийн ял оноожээ

2014-02-13 17:00:40

"Цэвэр агаар сан"-гийн захирал  асан Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан М.Хуланд долоон жил,  Х.Болдмаад  зургаан жил, аудит Б.Даваабаатарт  5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1 жил, Чимэд-Эрдэнэ 5.1 жилийн хорих ял тус тус оноожээ.

Улмаар  Б.Алтантуяа, М.Алтанбагана, Ж.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан аж.
 
Тус сангийн 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Хорих 461 дүгээр ангид гурван өдөр үргэлжилсний эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хэргийг сануулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд  240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Хүрэлсүхэд найман жилийн ял оноожээ  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй