Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-05-06 11:58:16

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 06-наас тавдугаар сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


-  10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай байна -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7, 10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-наас сэрүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөндөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-наас сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 11-нээс сэрүүснэ.  


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй