
“Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Энэ үеэр хэд хэдэн барилдаан үзэгч олны дургүйцлийг хүргэсэн юм.
Тодруулбал Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий дөрвийн даваанд аймгийн арслан Э.Сумъяабатыг санаатайгаар өшиглөх гэж оролдов.
Харин МҮБХ-ноос тэр дор нь шийдвэр гаргаж, давааны байг нь олгохгүй байхаар шийдсэн ба дахиж зохисгүй үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасахаар санууллаа.
Мөн улсын харцага М.Бадарч, начин Б.Амарзаяа нарын барилдаан мөн л хүмүүсийн дургүйцэл төрүүлээд авсан. Нэг нь хөөгөөд нөгөөх нь зугтаагаад, барьц авахдаа маргалдаж байв.
Үүний дараа улсын арслан Э.Оюунболд улсын харцага М.Бадарчтай барилдаж даваад босохдоо цээжин дээр нь суусан зураг болчихгүй үйлдэл гарсан юм.
Түүнчлэн өмнөх өдөр нь болсон аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хөлийн цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй хэмээн Өвөрхангай аймгийн арслан Б.Цэдэнсодномыг барилдаанаас хассан билээ. Ийнхүү бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл, дураараа байдлыг цэгцэлж буй нь Монголын үндэсний бөхийн холбооны сайшаалтай ажил болж байна.
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий давааны байгаа хасуулж, барилдах эрхэндээ сануулга авав | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.