![](/uploads/201905/news/thumb/e4a6a9cd350aa3ee34424dff6ae10e29_x3.jpg)
Хосын харилцаа минь аз жаргалтай үргэлжлэх үү. Энэ бол ихэнх хүний өөрөөсөө асуудаг асуулт. Хэрвээ та хариултаа олж чадахгүй байгаа бол “Хосын харилцаагаа хадгалах 12 алхам”-ыг уншаарай.
Сайн найзууд
Хамгийн удаан хугацаанд ханилсан хосууд ихэнхдээ дотносохынхоо өмнө сайн найзууд байсан. Тэд найзалж, нөхөрлөх хугацаандаа хайртай хосуудаас илүү бие биедээ анхаарал тавьдаг. Гэвч энэ үедээ нэг нэгэндээ сэтгэлтэй болсноо анзаардаггүй байх талтай. Мөн та эсрэг хүйсийн сайн найзтайгаа болзож, үерхэж эхэлсэн бол заавал гэрлэнэ гэсэн үг биш юм. Эхэнд дурдсантай адил цөөнгүй хос салсныхаа дараа сайн найзын харилцаатай үлддэг.
Санал нэгдэх
Та эсрэг хүйстэнтэйгээ бүх зүйл дээр санал нэгдэх албагүй. Гэхдээ ирээдүйд заавал гаргах ёстой том шийдвэрүүдийг харилцан ярилцсаны дүнд гаргах хэрэгтэй болно. Тиймээс гэр бүлийн үнэ цэнэ, ирээдүйд том ямар худалдан авалт хийх, үр хүүхдээ хэрхэн өсгөх талаар адилхан бодолтой байх ёстой. Үр дүнд нь тэдгээр хосын харилцаа маш урт хугацаанд хадгалагдаж, улам бэхжиж байдаг.
Тусдаа амьдрах
Бие холдвол сэтгэл холдоно гэдэг яриа байдаг. Гэхдээ ажил мэргэжлийн онцлог, томилолт болон элдэв шалтгаанаар тусдаа хол газар амьдардаг хос олон. Хосууд хамтдаа байхдаа ихэнх цаг хугацааг бие биедээ зарцуулдаг бол тусдаа байхдаа өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой. Тиймээс тусдаа амьдардаг зарим хосууд цуг байдаг хосуудаас илүү удаан хугацаанд хайр сэтгэлийн харилцаагаа хадгалж чаддаг.
Яарах хэрэггүй
Хүссэн залуу, бүсгүйгээ богино хугацаанд өөрийн болгосон хүмүүс хайртаасаа уйдаж эхэлдэг. Заримдаа болзоогоо завсарлах, тодорхой хугацаанд үерхэж буй хүнтэйгээ уулзахгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр та түүнийг байхгүйд ганцаараа аз жаргалтай байж чадах эсэхээ мэдэх болно. Дараа нь шинэ зүйл туршиж үзэх буюу болздог газраа өөрчлөх, байнга дуурь, жүжиг үздэг байсан бол хамтдаа спортын тэмцээн уралдаан үзэх хэрэгтэй.
Бэлгийн харилцааны талаар ярилцах
Хосууд хоорондоо зөвхөн өнгөц сэдвийн талаар ярилцсанаар харилцаа нь удаан үргэлжилнэ гэж боддог. Гэтэл эсрэг хүйсийн хүмүүс хоорондоо ярилцахад тохиромжгүй сэдвээр санал солилцох нь зөв алхам байх талтай. Тухайлбал, хосууд бэлгийн харилцаанд орохоосоо өмнө энэ сэдвээр хэд хэдэн удаа ярилцах нь зүйтэй.
Салах гэж бүү яар
Таны хайрт тань урт удаан хугацааны туршид уурлаж, үглэх нь ядаргаатай санагдаж магадгүй. Гэхдээ тэр үргэлж мөнх уурлаад байхгүй гэдгийг ойлго. Тиймээс сонгосон хүндээ өөрийн тань бага зэргийн муу зуршлыг уучилж, засах боломж олго.
Үргэлж дэмж
Хосуудын аль нэг нь амжилтад хүрэхэд нөгөө нь баярладаг байх хэрэгтэй. Учир нь урт удаан хугацааны туршид бие биенээ дэмжиж, тусалж байж ирээдүйд хамтдаа, үр хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ амжилтын оргилд хүрнэ. Мөн таны болон хосын тань дэмжлэг хэн хэнийг тань аз жаргалтай болгоно.
Хүнд өдрүүдэд бэлэн бай
Хүн бүрт хүнд хэцүү өдөр тохиолддог. Энэ үедээ бусадтай бүр хайртай хүнтэйгээ ярилцах ч тэнхэлгүй болдог. Тиймээс хосууд ийм өдөрт бэлтгэж нууц үгтэй болж болно. Жишээлбэл, “Миний тархи унтаж байна”. Энэ үгийг хэлэхэд хос тань таныг шалгаахаас илүүтэй танд сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Та ч мөн адил.
Цаг хугацаа хүлээхгүй
Хосуудыг хайрлаж, дурлалцаж, хамтдаа байх үед цаг хугацаа илүү хурдан урсан өнгөрдөг. Эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа байхдаа юу юунаас илүү аз жаргалтай байдаг ч гэсэн аль аль нь зөв хүнээ сонгосон гэж бодож байвал хуримын урилгаа хэвлэх мөн хүүхдийн өрөөгөө бэлдэх цаг хэдийн болжээ. Шинэ хүн нэмэгдсэнээр хосуудын харилцаанд төвөгтэй асуудлууд бий болдог ч хэн хэн нь хувь тавилантай нүүр тулах хэрэгтэй.
Хөндлөнгийн нэгэн
Дээр дурдсан шалгууруудыг давсан гэж үзэж байгаа бол өөрийн амьдралдаа хөндлөнгийн “зочин” оруулах хэрэггүй. Учир нь та сонголтоо хийсэн, хамгийн төгс нэгнийг олсон.
Эргэлзсэн зүйлээ асуу
Амьдралд эргэлзээтэй олон асуудал урган гарч ирдэг. Энэ төрлийн бодлоо хайртаасаа бүү нууцлаарай. Хайртдаа эргэлзэж байвал хариулт нь таныг айлгах байсан ч гэлээ тохиромжтой мөчид шууд асуух нь сэтгэлийг тань засна. Хариултыг нь сонссоны дараа шал дэмий зүйлд санаагаа чилээж байснаа ойлгох болно.
Гэр бүлийн ирээдүйгээ төлөвлө
Өөрийн ирээдүйгээ хэдийн төлөвлөсөн хүн заяаны ханиа амархан олж, сонгож чаддаг. Үүнтэй адил гэр бүлийнхээ дараагийн амралт, зугаалга, том худалдан авалт, баярын өдрийг хэрхэн тэмдэглэхээ төлөвлөөрэй
Хосын харилцаагаа хадгалах 12 алхам | ||
Үзсэн: 6589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.