Шууд Chart

Сонины онцлох мэдээллийн тойм

2014-02-14 10:07:04

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.


“Өнөөдөр” сонин энэ өдөр “Байнгын сэдэв”-ээрээ “Голуудаа боомилох засаг төлөвлөгөө” нийтлэлийг онцолсон байна. Мөн “Автомашины дугаараас Ц, Ч, Ш үсгийг төлөвлөжээ”, “Аав нь хүүдээ элэгнээсээ өгөх гэж байна”, “Прокурорын байгууллага тойргийн системд шилжлээ” зэрэг мэдээг нийтэлсэн байна. Өнөөдөр сонины бусад нүүрээс “Авдар дахь алтыг арвижуулах ирээдүйн өв сан”, “Шүүгч болж төрөөгүй нь бидний буруу”, “Нэрээ булаацалдсан хоёр сургууль” мэдээллийг онцоллоо.  

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаарынхаа “Өдрийн сурвалжлага”-аа Жавар тачигнасан Жаргалантын хөндийд болсон “Үргээлгэ” киноны зураг авалтын талбараас бэлтгэжээ. Монголын говь Азийн эрчим хүчний диваажин, АПУ компаниас мөнгө авахын тулд захирлынх нь хүүгийн гэрт ирж заналхийлж дарамталжээ мэдээллийг тэргүүн нүүрэндээ онцолжээ. Харин улс төр нүүрэндээ Ж.Батзандан “Эрүүгийн эрхзүйд байгаа социалист хэм хэмжээг хасна” ярилцлага, баримт үзэл бодол нүүрэндээ П.Хашчулууны “Хуулиар биш мухар сүсгээс болж хүмүүсийг ажлаас халах нь зөв гэж үү” нийтлэлийг нийтэлсэн байна.

“Зууны мэдээ” сонин тэргүүн нүүрэндээ “Морин жилд хэрэгжих топ 5 төсөл” танилцуулга мэдээ, Мөрдөх албаны дэд дарга нарыг томилжээ, Тээвэрчид өлсгөлөнгөө зогсоов мэдээллийг онцолжээ. Харин “Өдрийн сурвалжлага”-аараа Дарханд очих ёстой хаягдал төмөр хаачив сэдвийг хөндсөн байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Цуурхал тараасан хүмүүст хариуцлага тооцно ярилцлагыг онцолж байна. 

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас сэтгүүлч М.Өнөржаргалын “Ерөнхийлөгч өршөөсөн шиг өршөөжээ” нийтлэл, Жолооч нарын халаасыг тэмтрэх 6.8 тэрбум хэний бизнес вэ, Эрүүл мэндийн салбарынхан мөнгө хүүлэгч болжээ, Гавьяа ч үгүй, гай ч үгүй дэд сайд мэдээллийг онцоллоо. Мөн Н.Энхбаярын биеийн байдлаас шалтгаалж их чуулганы товыг зарлана, Ахмадууд гомдолтой байна мэдээ мэдээлэл, Н.Алтанхуяг: “Чалко”-д хоёр сая тонн нүүрс өгчихвөл өр дуусна ярилцлагыг нийтэлжээ. 

“Улс төрийн тойм” сонин тоймч Т.Урангэрэлийн “УИХ-д архитай нэр холбогдсон 10 гаруй гишүүн байна”, “Эрдэнэс Тавантолгой”-н монгол ажилчид сард 900 мянга, харин гадаад ажилтнууд нь 32.1 саяын цалин авдаг гэнэ, О.Нарантуяа: Ундны усаар хангадаг худгаас ч илүү архины дэлгүүр бий зэрэг мэдээллийг онцоллоо. Дугаарын сурвалжлагаараа “Тэлээ хурга шиг болсон гэмтлийнхэн даргаа угтана”, Ё.Отгонбаярт хариуцлага тооцно гэв гэсэн асуудлыг хөнджээ. 

“Үндэсний шуудан” сонин тэргүүн нүүрэндээ Монголын ҮАБЗ-ийн шийдвэрийг үл тоосон “ZTE”, “Тэтгэвэр нэмсний маргааш”, “Хууль бус өлсгөлөнг УИХ-ын гишүүд тараалаа”, “Дарга өвөө нарын тэмцэл” мэдээ, мэдээллийг онцолжээ. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: “Нийгмийн эмзэг бүлгийнхэн нийт хэрэглээний долоон хувийг хэрэглэдэг” ярилцлага нийтлэгджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээллийн тойм   
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-02-14 10:41
мухар сүсгээс болж ажлаас нь халсан хэрэг биш. хашчулуун тнэг юм уу? энэ чинь ажлын хариуцлага алдсан болохоор халсан хэрэг шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй