![](/uploads/201402/news/thumb/0dd59b96356e03b48fa01871938669e0_x3.jpg)
“Рио Тинто” компани өнгөрсөн оны хоёрдугаар хагасын санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлсэн.
Тайланд дурдсанаар, уг хугацаан дахь компанийн цэвэр ашиг 3.67 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны ашгаас 10 хувиар өссөн үзүүлэлт юм.
Уг өсөлтийг Азийн бүсийн төмөрлөгийн бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд Австралийн Пилбарагийн уурхайнхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн компанийн бодлоготой холбон тайлбарласан байна.
"Рио Тинто" компани цаашид нэгж хувьцааныхаа ногдол ашгийг 15 хувиар өсгөж, 1.92 ам.доллар болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.
"Рио Тинто" хувьцааны ногдол ашгаа 15 хувиар өсгөнө | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.