Шууд Chart

Шатахууны үнэ буурах төлөвгүй байна

2014-02-14 10:47:38

“Магнай трейд”, “Жаст Ойл”  компаниуд шатахууныхаа үнийг 40-50 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа. Энэ нь өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу Монголбанкнаас хэрэгжүүлсэн  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт дуусч байгаатай холбоотой юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогчид 120 тэрбумын хөнгөлөлттэй зээлд хамрагдсаны зэрэгцээ ам.долларыг 1397 төгрөгийн  ханштайгаар худалдан авах форвард хэлцлийг хийж байсан. 

Тиймээс он гарсаар шатахууны үнийг Засгийн газрын зүгээс барих боломжгүйд хүрсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг  үнийн өсөлтийг судална гэсэн мэдээлэл өгсөн.
 
Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай “ шатахууны нэмэгдлийн талаар манайд мэдээлэл өгөөгүй. Бид Газрын тосны газартай уулзалт хийнэ” гэсэн тайлбарыг хийсэн байгаа.
 
Ямартай ч холбогдох албаныхны зүгээс тодорхой шийдэлд хүрч, шатахуун импортлогчидтой ойлголцох хүртэл шатахууны үнэ буух төлөвгүй байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шатахууны үнэ буурах төлөвгүй байна   
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй