
Ирээдүйд үндэсний шигшээ багийн тоглогч болж улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх “Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа маргааш болно.
16, 19 хүртэлх насныхны дунд болох “Элит академи”-ийн бэлтгэл өчигдөр, өнөөдөр МХБХ-ны талбайд болж байна.
Уг холбооны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси, Дасгалжуулагчийн боловсрол, залуучууд, өсвөрийн хөлбөмбөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “Элит академи”-ийн бэлтгэлийг удирдан явуулна.
Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багууд 9, 11-р саруудад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх учраас академийн үйл ажиллагаа шигшээ багийн тоглогчдыг олон сарын турш тогтмол формтой байхад том нөлөө үзүүлэх юм.
Академид суралцахад ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд МХБХ-нд бүртгэлтэй клубт тоглодог авъяаслаг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүүхэд залууст “Элит академи”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй гэнэ.
“Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа маргааш болно | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.